СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2017-01-24 12:50
Зорилго:
• Хурлын байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд ил тод байлгаж, иргэдийг тасралтгүй мэдээллээр хангах
• Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулж, тунгалаг засаглалын бодлогыг бодитойгоор хэрэгжүүлнэ.
• Ажилтнуудаа чадавхижуулж, ажлын байран дээрээ мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх бодлого баримтална.
• Иргэд, хөдөлмөрчдөд үйлчлэхдээ харилцааны соёлыг эрхэмлэнэ.
• Цэвэр тохилог, ая тухтай орчинд ажил үүргээ гүйцэтгэнэ.
• Бие биеийнхээ ажилд саад хийхгүй харилцан хүндэтгэсэн эвсэг хамт олон байна.

Зорилт: Сүхбаатар аймгийн ард түмний өвөрмөц зан заншил, оюуны өв соёл, бүтээлч сэтгэлгээ, эдийн засгийн үндэс болсон мал сүрэг, байгалийн баялгийн өргөн боломж, бүтээж бий болгосон үнэт зүйл дээр тулгуурлан “Иргэн бүр нийгэмшиж төлөвшсөн, архи, тамхинаас татгалзсан, ажил орлогтой, эдийн засгийн бодит өсөлт бүхий чадавхитай нутаг дэвсгэрийн нэгж” болох чиглэлээр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлж хөгжүүлэхэд оршино.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид “Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны зорилт, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Монгол улсын үндсэн хууль, Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтын хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол улсын засгийн газрын хөтөлбөр, төр засгийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, тэдний эрх ашгийг дээдлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр ажиллаж байна.”

2017-01-24 12:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 117
  • НИЙТ:
  • 262 205
Сумдууд