Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВРАХ 15 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО.

2022-09-11

 
Өдгөө 50 жилийн хугацаанд ой, хээрийн болон ахуйн гал түймрийн 398 хүн, мал амьтны гоц халдварт өвчний 67, цаг агаарын аюулт үзэгдлийн 101, удаагийн буюу нийт 566 дуудлагаар ажиллан 488 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 58.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээ болж байгаа бөгөөд ойн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр оролцож баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%