Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-дахь удаагийн сонгуулийн ээлжит XI хуралдаан хуралдлаа

2022-10-02

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-дахь удаагийн сонгуулийн ээлжит XI хуралдаан хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар:
1. Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах
2. Орон нутгийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах
3. Багийн нэр тогтоох тухай
4. Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох
5. Аймгийн хэмжээнд 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээний байршил тогтоох
6. Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам шинэчлэн батлах
7. Сүхбаатар аймгийн 2023 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах
8. Орон нутгийн хуулийн этгээдийн ТУЗ-д өөрчлөлт оруулах
9. Орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай
10. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай гэсэн 10 асуудлыг хэлэлцэн дээрх асуудлууд хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар дэмжигдлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%