Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2025 ” УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-04-28

“ Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2025 ” уулзалт, арга хэмжээ жил бүр Баруун-Урт хотноо зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ арга хэмжээнд Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд оролцдог.
Тэд 2024 оны орон нутгийн хамтын ажиллагааны гэрээгээ дүгнүүлж, 2025 оны гэрээг байгуулах юм.
Өнөөдөр маргааш буюу 2025.04.28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах уулзалтанд АИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, уул уурхайн хөгжлийн хороо, Хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хороодын гишүүд оролцож байгаа юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 180
174 / 97%
6 / 3%