Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үйл явдлын мэдээ


нийт 312

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-03-22 2947
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгаль орчин, аялал жуулчал, хөдөөгийн хөгжлийн хороо 100 хувийн ирцтэйгээр танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа. Тус хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвамандал, гишүүдээр төлөөлөгч Ш.Батбаатар, И.Эрдэнэбилэг, Ж.Зоригтбаатар, Ц.Сансармаа, Г.Энхбаяр, Н.Мядагмаа нар сонгогдсон юм. Хуралдаанаар " Усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргалаа. Мөн аймгийн ИТХ-ын ажлын албанаас хороодын 2022 оны төлөвлөгөөний төслийг танилцуулан хорооны гишүүдээс санал авлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%