Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-05-05

Монгол улсын Үндсэн хууль тэртээх 1992 онд шинэчлэгдэн батлагдаж, Ардын хурлын байгууллагыг гүйцэтгэх захиргаанаас тусгаарлаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага харьцангуй бие даасан байр сууриа олж, орон нутгуудад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн нийтийн Хурлыг зохион байгуулж ирснээр одоогийн нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн тогтож төдийгөөс өдий хүртэлх түүхэн хугацаанд  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.

Бид төрөлх нутагтаа иргэдээ сайн сайхан аж төрөх, эрүүл аюулгүй таатай орчинд амьдруулах нөхцөлийг бий болгохыг эрхэм зорилгоо болгон энэ хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих, төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагыг идэвхтэй ажиллуулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, аймаг орон нутагт нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэргээр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хүртээмжийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна.

 Баруун-Урт суманд 2022 оны байдлаар 5-н тойрог замаар бүрэн холбогдож 60 гаруй км авто замыг барьж ашиглалтад оруулсанаар иргэдийн орон нутагтаа амьдрах таатай орчин бүрдсэн,  аймгийн хүн амь 65.9 мянга болж өссөн ба мал сүрэг   4.6  сая толгойд хүрч өмнөх оноос 441.1 мянгаар өсж, аймгийн хөрөнгө оруулалт 32.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 24.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн эерэг үзүүлэлтэй  байна.

Бид орон нутгийнхаа иргэдийн дуу хоолой нь болж, төр болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ хүсэл зорилго, санал санаачилгыг илэрхийлж, зөв бодлогыг тодорхойлж, идэвхтэй дэмжлэг, үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүнд аймаг орон нутаг маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, өөдлөн дэвжиж байгааг дурьдхад таатай байна

 

Нутгийн ард иргэд та бүхэндээ орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа байж улам өөдлөн дэвшихийн ерөөлийг дэвшүүлье.

 

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын дарга  Д.Хосбаяр

 

 

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%