2023-09-11
212
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж аймгийн ЦАУЗБайгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга, гишүүд, аймгийн ИТХурлын ажлын алба, Баруун-Урт сумын ИТХурлын хамт олон, ЕБС-ийн сурагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд ач зээ нартай уулзалт хийж хүндэтгэл үзүүлж ажиллав.