Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХЭЛМЭГДЭГЧ ЗАНДРААГИЙН УРТНАСАНД ЗОРИУЛСАН ДУРСГАЛЫН ХӨШӨӨ БҮТЭЭГДЛЭЭ.

2022-09-09

 Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд уг өдрийг угтан Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэдэд таниулан сурталчлах үүднээс хэлмэгдэгч Зандраагийн Уртнасанд зориулсан Дурсгалын хөшөөг Сүхбаатар аймгийн Халзан суманд бүтээлээ. Уг хөшөөг бүтээсэн З.Уртнасангийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд талархал илэрхийлье.
Аймгийн ИТХ-ын ажлын алба
Халзан сумын ИТХ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%