Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Улс төрийн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа

2019-09-10


           Монгол улсын хэмжээнд 1922 оноос эхэлсэн улс төрийн хилс хэрэгт нийт 40 гаруй мянган хүн өртөж хэлмэгдсэн байдаг бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд 1300 гаруй хэлмэгдэгсэд байдаг гэж үздэг. УИХ, Засгийн Газрын шийдвэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн цагаатгалын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, тэдний үр хүүхэд, ач зээ нарт нөхөн олговор олгох ажил 1996 оннос эхлэн үргэлжилж байна.  Манай аймгийн хувьд жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж, бидний хувьд мартаж болохгүй, давтах ёсгүй зүйл тул хүүхэд, залуус  хойч үедээ энэ талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилготой үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.  Энэ жилийн хувьд энэ өдрийн хүрээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл саданд хүндэтгэл үзүүлж ерөнхий сайд асан Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдийг хүндэтгэн зул өргөх, үр ач нарт нь бэлэг гардуулах ажлуудыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд АИТХ-ын дарга Б. Мөнхбат, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар зэргээс гадна аймаг сумын ИТХ-ын ажлын алба, Зэвсэгт хүчний 338-р ангийн хамт олон, Эрдэнэмандал хийдийн төлөөлөл, оролцлоо. 

         Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг угтан АИТХ-ын ажлын албанаас 1 болон 3 дугаар БДС-ийн ахлах ангийн 120 гаруй  сурагчдад “Улс төрийн хэлмэгдүүлэлт- сургамж, ” сэдвээр хичээл орсноос гадна энэ жилийн хувьд онцлог болсон үйл ажиллагаа бол мэргэжлийн багш судлаачдын дунд “Хэлмэгдлийн хар сүүдэр” сэдэвт шилдэг илтгэлийн тэмцээн, Баруун-Урт сумын ИТХ-тай хамтран бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.  Илтгэл, эсээ бичлэгийн уралдаанд оролцогчдыг тус бүр эхний 3 байр болон 2 тусгай байрт шалгаруулан шагнаж урамшууллаа.

Илтгэлийн тэмцээнд: 

1-р байр: 1-р 10 жилийн Түүх Нийгмийн Ухааны багш У. Гэрэл “Хэмэгдүүлэлт ба хүний үнэ цэнэ

2-р байр: 4-р сургуулийн Түүх Нийгмийн Ухааны багш С. Эрдэнэжаргал “ Н. Лхамсүрэнгийн хэлмэгдлийн судалгаа

3-р байр: 4-р сургуулийн багш нар болох Д. Нарантуяа, Ж. Алимаа, С. Эрдэнэжаргал, Э. Сэргэлэн “Хэлмэгдүүлэлт, орон нутаг дахь өнөөгийн хандлага

Тусгай байр: 2-р сургуулийн багш нар болох Л. Мөнгөнцэцэг, А. Мандахбаяр нар “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр

МСҮТ-ийн багш Х. Гэрэлмаа “Хэлмэгдлийн хар сүүдэр

Эссэ бичлэгийн тэмцээнд:

1-р байр: 1-р БДСуруулийн 11г ангийн сурагч Б. Нандинцэцэг”

2-р байр: 3-р БДСургуулийн 12а ангийн сурагч В. Баясгалан

3-р байр: 4-р 12а ангийн сурагч п. Мөнх-Учрал

Тусгай байр: 1-р БДСургуулийн 12а ангийн сурагч Б. Нинжболор

                        1-р БДС-ийн 12в ангийн сураг б: Номин-Эрдэнэ нар эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%