Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Улс төрийн хэлмэгдэгсдийн намтарын товчоон" 18 дугаар боть номыг түгээх ажиллагааг зохион байгуулж ажиллав.

2022-09-11

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ өдрийг тохиолдуулан "Улс төрийн хэлмэгдэгсдийн намтарын товчоон" 18 дугаар боть номыг түгээх ажиллагааг зохион байгуулж ажиллав. Энэхүү номын зохиогчоор Х.Мөнбаяр, А.Эрдэнэсайхан, П.Хүрэлбаатар нар ажилласан бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Д.Намсрай, Моонон нарын үр хүүхдүүдэд талархал илэрхийлье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%