Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын 21 аймгийн харьяалал бүхий хэлмэгдэгчдийн талаар цуврал эмхэтгэлийг бүтээх төслийг 2023 оноос эхлүүлсэн билээ.
Энэхүү цувралын I ботийг Монголын Буриад сурын холбоотой хамтран Дорнод аймгийн харьяалал бүхий хэлмэгдэгчдийн дурсгалд зориулан эмхэтгэн бүтээлээ.
Дорнод аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 3,658 иргэн байдаг. Үүнээс Цаазлагдсан 2152, хорих ял-1203 бусад -303 байна.