Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд газар тариалан эрхлэгч, хүнс, мал аж ахуй газарт ажиллаж буй аймаг, сумдын 200-гаад мэргэжилтнүүд оролцов.
Тус салбарын 2016 оны зорилтын хэрэгжилт, үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт цаашдын зорилтоо тодорхойлон хэлэлцэх энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга их амжилт , их ололт, чин сэтгэл гарган ажиллахыг хүсэн ерөөж , мэндчилгээ дэвшүүлсэн байна.
“ Хамтын ажиллагаа- хариуцлага үр дүн” нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өнөөдрийн тулгамдаад байгаа асуудлыг салбар салбарынхаа ихийг хийж бүтээсэн мэргэжлийнхээ хүмүүстэй хамтран ярилцан, санал бодлоо солилцож, Уриалга гарган , цаашдын зорилтоо тодорхойлсон үр өгөөжтэй зөвлөгөөн боллоо.
