Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРӨӨР УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2017-01-13

Өнөөдөр МУ-ын шинэ үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойг тохиолдуулан "Үндсэн хууль МУ-ын түүхэнд" сэдэвт илтгэлийн уралдааныг насанд хүргэгчдийн дунд, "Үндсэн хуулийн агуулга" сэдэвт эссэ бичгийн уралданыг ЕБС-ын сурагчдын дунд зарласан билээ. Насанд хүрэгчдийн дунд зарласан “Үндсэн хууль МУ-ын түүхэнд” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрт шалгарсан аймгийн ЗДТГ-ын ажилтан Н.Сэр-Од, ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Үндсэн хуулийн агуулга” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд орсон 1-р сургуулийн сурагч н.Нинжбадгар нарт шагналыг гардуулсан юм. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар гардуулан дусгалын зураг авхууллаа.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%