Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗУДТАЙ 11 СУМАНД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ӨГЛӨӨ

2017-01-19

Архангай аймгийн Батцэнгэл, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Тариат, Төвшрүүлэх, Хангай, Хашаат, Хотонт, Эрдэнэмандал 11 сум зудтай байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан улсын Онцгой комисст хандаж өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх санал тавьсаны дагуу дээрх 11 суманд тус бүр 20 тн өвсийг үнэгүй, 10 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөхөөр хаваарилан хүргүүлж эхэллээ. Энэхүү цуваа өнөөдөр Хотонт, Хангай, Тариат, Жаргалант сумдруу хөдөллөө. Аймгийн Засаг дарга “зудтай сумдын малыг зутарч өл тасрахаас нь өмнө төрөөс үзүүлж байгаа дэмжлэг юм, цаашид ч үргэлжинэ гэдгийг онцлоод, 1-р сарын 22 гэхэд очих ёстой сумдад өвс, тэжээлийг хүргэж дуусга” гэсэн үүргийг аймгийн ОБГ-ын даргад өглөө. Аймгийн Засаг дарга Хотонт сумын өвсийг хүргэж, хүлээлгэж өгсөн. Хотонт сумын хувьд 800 гаруй малчин, мал бүхий өрхтэй. Төвийн ойролцоох цас ихтэй 2 багийн 400 гаруй малчинд өвс тэжээлээ өгнө гэж байлаа.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар Төвшрүүлэх, Хотонт суманд ажиллахдаа сумдын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдал, суманд тулгамдсан асуудлууд юу байгааг асууж, сонслоо. Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, 2017 оны үндсэн чиглэл гарч, хийх ажлууд тодорхой болсон учраас энэ чиглэлээр иргэддээ мэдээлэл сайн өгч, хариуцлагатай, сахилга баттай, сэтгэлтэй ажиллахыг анхааруулсан юм.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%