Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АХМАД ЗУРАГЧИН Б.ЦЭЭПИЛ АНХНЫХАА ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАВ

2017-01-20

Гэрэл зурагчин Б.Цээпил бие даасан анхныхаа үзэсгэлэнгээ аймгийн номын сангийн үзэсгэлэнгийн танхимд гаргалаа. Тэрээр байгалийн зургийг зорин зорин очиж дарах дуртай нэгэн юм. Үзэсгэлэндээ өөрийн 800 гаруй бүтээлээс шилж, сонин тогтоц бүхий байгаль эхийн болон иргэдийн аж амьдрал харуулсан 120 зургийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “гавьяат цол”-оор энгэрээ мялаахыг ерөөж, хүндэтгэл үзүүллээ.


Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Батдорж, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид гээд бусад байгууллагын удирдлагууд, гэрэл зураг сонирхогчид, иргэд гээд олон хүн үзэсгэлэнг сонирхлоо.

Зурагчин Б.Цээпил нь залуудаа мужааны ажил хийдэг байж байгаад 1992 оноос зах зээлд шилжих үеэр гэрэл зургийг сонирхон орсноос өдгөө 25 жилийг ардаа үлдээжээ. Өдгөө 58 настай ч залуучуудынхаа дунд үлгэр дуурайл болж, зааж сургаж яваа ахмад гэрэл зурагчин юм. Хэд хэдэн шавь бэлтгэж байгаа бөгөөд тэдэндээ аппарат хэрэгсэлтэйгээ харьцахаас эхлээд зургийн гэрэл сүүдрийг хэрхэн тааруулах, харуулах өнцөг нь юу байх, эгзэгтэй агшинг яаж хальснаа авч үлдэх гээд олон талаар нь зааж сургадаг байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%