Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН УДИРДЛАГУУД УЦУОШГ-ТАЙ ТАНИЛЦЛАА

2017-01-23

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар төрийн байгууллагуудаар орж ажиллаж байгаа нөхцөл боломж, 2017 онд хийхээр төлөвлөсөн ажлууд, тулгамдсан асуудлуудтай нь танилцаж эхэллээ. 1 сарын 10-наас 20-ны өдрүүдэд ХХААГ, МХГ, УЦУОШГ-аар орсон юм.

Аймгийн удирдлагууд УЦУОШГ-ын хамт олонтой уулзав. Энэ албанд хөдөө орон нутагт дахь ажилчдаа оруулаад нийт 70 албан хаагчидтай бөгөөд хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг байна. Байгууллагын дарга Ё.Дандарванчиг 2016 онд хийсэн ажлаа ярьж, 2017 хийгдэх ажлаа танилцууллаа. Албан хаагчдын зүгээс сумдын Засаг дарга нарт ЗГ-ын 286-р тогтоолын дагуу сумдын усны харуул нарт бензин шатахууныг шийдэж өгөх хэрэгтэй байгааг, цас зудтай газраа цаг уурын хүн авч явдаггүй энэ байдлыг засч хэлж өгөхийг аймгийн Засаг даргаас хүслээ. Мөн ЭБ сумын агаарын бохирдол “ДУНД” гэсэн хэмжээнд байгаа. 9,4 сая төгрөгийн үнэтэй тоосонцор хэмждэг багажтай ч ажиллагаагүй болсон. Үүнийг шийдэж өгөхийг, усны инженерүүдэд хөдөлмөр хамгааллын хувцас буюу сайн чанарын урт түрийтэй усны гутлуудыг шийдэж өгөхийг хүслээ. Аймгийн төвд яндангийн тооллогын жил бүр хийдэг. Зардлын асуудал хүнд байдаг гэдгийг УЦУОШГ-ын алба хаагчид хэлж байлаа.


Аймгийн Засаг дарга хэлэхдээ, сумдын Засаг дарга нараар масс мэссэжний болон бензин шатахууны зардлын асуудлыг шийдүүлж өгье. Тоос хэмждэг багажийг энэ ондоо судалж, шийдэж өгье. Усны инженерүүдийн усны гутлын нэг жилийн хэрэгцээг хангахаа хэлээд төрийн албан хаагч нар өөрсдийн хийдэг ажлаа иргэдэд маш хурдтай мэдээлж байх хэрэгтэй. Мөн ажилдаа идэвхтэй, санаачлагатай, хариуцлагатай, сахилга баттай, ажилдаа сэтгэлтэй ажиллахыг хүсээд уулзалтаа өндөрлөв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%