Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-01-25

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 19 сумын Засаг дарга нартай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ жилийн тухайд сумдын Засаг дарга нар захиалгат 77, нийтээрээ хийх 80, нийт 157 ажил, арга хэмжээг оны төгсгөлд 100 хувийн биелэлттэй нийлүүлэхээр байгаа юм. Сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд бүх сумд оны төгсгөлд төсвийн зөв зарцуулалт хийж ямар ч өргүй гарах, төсөв хэмнэх, сумдын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар гурвалсан гэрээнийхээ дагуу Засаг дарга нартаа хагас жилд мэдээ тайлангаа өгч, энэ мэдээллийг аймгийн Засаг даргад мэдээлж ажиллахыг тусгасан. Мөн аймгийн Засаг даргын захирамж ямар биелэлттэй хэрэгжсэнийг оны төгсгөлд хувьчлан гаргаж ажлаа дүгнүүлж байх гээд олон ажлуудыг заасан.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: “Сумдын Засаг дарга нарын хувьд намчирхах асуудал байхгүй, бүгд нэг зорилгын төлөө зүтгэх учиртай. Засаг даргын зүгээс аль нэг сумыг нь сонгон авч загвар болгон хөгжүүлнэ гэхгүй, хэн идэвхтэй санаачилгатай, сум орон нутгаа удирдаж, ард иргэдээ уриалж чадаж байгаа даргын сум дэмжигдэнэ, хөгжинө. Энэ зарчим бол бүх сумын Засаг дарга нарт хамаатай, нээлттэй. Боломжтой бол бүх сум жигд хөгжихийг үгүйсгэхгүй ээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол та бүхний ширээний ном байх ёстой. Иргэддээ үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, ажлаа ярьж, сурталчлах нь та бүхний ажил шүү” гэдгийг онцлон хэлээд ёс зүйтэй, санаачилгатай, идэвхтэй, санхүүгийн сахилга баттай ажиллахыг уриалж хэлсэн юм.




Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%