Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА

2017-01-31

Архангай аймгийн тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн гишүүн Д.Хүрэлсүхтэй ярилцлаа.

- “Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт - 2026” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг саяхан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ямар салбарынхан оролцов оо?

- Тиймээ. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийгмийн салбарынхан, байгаль орчин, хот төлөвлөлт, дэд бүтцийн буюу эдийн засаг, мөн бүх 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар, бизнесмэнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, хувийн хэвшлийн гээд дөрвөн том салбарын бүхий л төлөөллүүдийг оролцууллаа. Бид өмнө бодлогын баримт бичгээ боловсруулахдаа эхний ээлжинд олон улсын тогтвортой хөгжлийн бодлогын үдсэн зарчмын бодлоын баримт бичиг, МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичиг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, тогтоомж, Архангай аймгийн бодлогын урт хугацааны бодлогын баримт бичиг, дээр нь сумдын түвшинд хийгдсэн бодлогын баримт бичгүүдийг үндэс болгож боловсруулсан. Ажлын хэсгээ аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулж, бүрэлдэхүүнд нь хэлтэс агентлагийн дарга нар, зөвлөхүүдийн төлөөллийг багтаасан. Бид салбар салбарынхаа бодлогын баримт бичгүүдийг базаж, тогтвортой хөгжлийн бодлогын төслийг боловсруулсан. Боловсруулахад БОАЖЯ, Даян дэлхийн ногоон хөгжлийн хөтөлбөр, олон улсын байгууллагууд, МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ногоон хөгжлийн бодлогуудыг боловсруулж байсан зөвлөхүүдтэй хамтарч ажилласан байгаа. Ингээд бид аймгийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийн анхны хувилбарыг гаргаж ирсэн. Тэгээд дараагийн ажил нь энэ том хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцүүлгийн үр дүн өндөр байлаа. Маш олон оновчтой санал санаачилгууд гарсан. Бид эхний ээлжинд зорилтын шинж чанартайг нь зорилт руу, үйл ажиллаагааны чиглэлтэйг нь үйл ажиллагаа руу ангилж бодлогын баримт бичигтэйгээ уялдуулснаар “Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг гарч ирлээ. Энэ баримт бичгээ ирэх 7 хоногт хуралдах аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцэж батлуулах юм. Яг өнөөдрийн байдлаар хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан шинэ санаануудаа боловсруулж байна.

- Архангай аймаг тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болсны давуу тал юу вэ?

- Бид тогтвортой хөгжлийн бодлогоо батлуулчихвал Монгол, англи хэл дээр ном хэлбэрээр гаргах юм. Улсын хэмжээнд Хэнтий аймаг тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болчихсон байна. Архангай аймаг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлуулсан хоёр дахь аймаг болно. Тогтвортой хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн гол фокус болчихсон. Энд маш их мөнгө төвлөрч, маш олон хүн анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр бид энэ огтлолцол дээр аймгийнхаа тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгээ гаргаад авчихна гэдэг нь бидэнд хөрөнгө оруулалтууд, ялангуяа зорилтуудаа хэрэгжүүлэхэд олон улс, хандивлагчид байгууллагуудын хөрөнгө оруулалтуудыг татах боломж гарч ирж байна. Дараагийн дугаарт манай аймаг өөрөө бодлогынхоо урт хугацааны бодлогын баримт бичигтэй болно гэдэг амжит юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэндээ тогтвортой хөгжлийн бодлоготой уялдсан байгаа. Цаашид Архангай аймаг тогтвортой хөгжлийн манлайлагч, тэргүүний аймаг болох зорилготой явж байна даа.

- Хэлэлцүүлгийн үеэр хөрсөнд бууж, хэрэгжиж болохоор саналууд юу байсан бэ?

- Архангай аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг нь хүний хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар гэж харж байгаа. Тухайлбал, хүнээ хөгжүүлнэ гэдэг дээр багшаас эхлэе. Сайн багшаас сайн л шавь төрнө. Тэгэхээр бид сайн чадварлаг багшийг бэлдэе, хөгжүүлье. Нөгөө талаар хүүхдүүдээ дан ганц сурлагааар биш спорт, урлагаар хөгжүүлж болно. Нийт сурагчийн сурлагын дүнг улсын дунджаас дээгүүр оруулах гэх мэтчилэн. Эрүүл мэндийн салбарт гэхэд янз янзын эмчигээ, оношилгоо хийлгэхээр Улаанбаатар явдаг байдлыг болиулж, иргэдээс гарах зардлыг багасгах чиглэлээр тоног төхөөрөмжийг сайжруулах, эмчийг чадавхжуулах, төрөл бүрийн аппарат, дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг оруулж ирэх, үүнийгээ дагаад эмч нараа сайжруулах саналууд гарч ирсэн. Мал аж ахуйн салбарт бид олон жил тооны хойноос хөөцөлдсөн байна. Мянгат, хоёр мянгат болсныг шагнаад л...Одоо бид ерөөсөө л бэлчээрийн мал аж ахуй, цөм сүрэг гэдгийг бий болгож, хөгжүүлье, нөгөө талаар төв суурийн газрын ойролцоо эрчимжсэн мал аж ахуйг байгуулах хэрэгтэй гэдэг саналууд гарсан. Газар тариалангийн салбарт сүүлийн үеийн үр ашигтай, дэвшилтэт техникийг оруулж, нэвтрүүлэх, мөн органик хүнсний бүтээгдэхүүн гэдгийг өргөж явах хэрэгтэй байгаа юм. Дараагийн дугаарт байгаль орчны доройтлуудтай яаж тэмцэх юм, хэрхэн хамгаалах юм гээд ярихаар нийгмийн болон эдийн засгийн бүхий л салбарууд холбогдоод ирнэ. Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого нь нийгэм, эдийн засгийн салбарыг голлосон бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглалын салбарыг гол тулгуураа болгосон байдаг. Бид байгаль орчноо хамгаалахын тулд эдийн засгийн хөшүүргийг онцлон харж байна. Жишээ нь, байгаль орчноо хамгаалж байгаа иргэн, хоршоо, нөхөрлөл, мөн мод тарьсан хүмүүсийг олон төрлийн урамшуулалаар урамшуулдаг байя. Дэд бүтцийн салбарт гэхэд наандаж барилга байшин барихдаа дулааны алдагдал багатай, эрчим хүчинд хэмнэлттэй, экологийн нөөцийг зөв зохистой ашигласан ногоон барилга байгууламж барих хэрэгтэй. Ингэж бид тал талаа бодлогын түвшинд хөгжүүлж чадаж байж байгаль орчны хохирлыг зогсоож чадна. Дараагийн нэг гол зүйл нь бид тогтвортой засаглалыг төлөвшүүлэх шаардлагатай. Засаглал тогтвортой байж гэмээнэ эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбарын ажлууд ахицтай, үр дүнтэй, тогтвортой явна гэж үзэж байгаа.
Ер нь тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөө үеийнхний хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн хөгжил юм. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө хөгжөөд байх биш, ирээдүй болсон үр хүүхэд, ач, гуч, зээ түүнээс цаашхи хүмүүсээ дэлхий дээр яаж амьдрах вэ гэдгийг одооноос харж байгаа хөгжил юм. Бид хойч үедээ идэх хоол, уух ус, өмсөх хувцас гээд олон зүйлийг үлдээх хэрэгтэй. Үр хүүхдийнхээ төлөө энэ хариуцлагыг үүрэх ч ёстой. Үүнийг л тогтвортой хөгжил гээд байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%