Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2017-02-01

Архангай аймгийн онцгой комисс 2 сарын 1-ний өдөр хуралдлаа. Энэ хурлаар Өгийнуур болон Хашаат суманд гарсан хонины цэцэг өвчний тухай мэдээлэл сонсож, хорио цээрийг цуцлах санал орж ирсэн. Хонины цэцэг өвчний вакциныг хийж дууссаны дараа 21 хоногтоо дахин шинж тэмдэг илрэхгүй бол цуцалдаг. Энэ хугацаа нь энэ сарын 9-11-ний хооронд дуусах бөгөөд дуусах хүртэл хорио цээрийг тавихгүй гэдэг шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргалаа.
Нөгөө талаар Архангай аймгийн өвөлжилтийн тухай мэдээлэл сонсож, улсын онцгой комиссоос аймгийн онцгой комисст өгсөн 100 сая төгрөгөөс 50 гаруй сая төгрөгийг малын цэцэг өвчинд зарцуулсан, үлдсэн 40-өөд сая төгрөгийг өвөлжилт рүү оруулах санал орж ирсэн юм.


Улсын онцгой комиссын дарга, МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх “Зудтай байгаа сумдадаа ажиллаж, малчдаараа орж нөхцөл байдалтай нь танилцаж, цасны зузаанд бодит дүгнэлт гаргах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон эмийн тусламж үзүүлэх чиглэлээр газар дээр нь ажиллах үүргийг аймгийн ОБГ-ын даргад өгсөн байна. Үүний дагуу Архангай аймгийн зудтай байгаа сумдаар 4 ажлын хэсгийг энэ сарын 6-12-ны хооронд ажиллуулахаар аймгийн онцгой комисс шийдвэрлэлээ. Харин ажлын хэсгийн зардалд 2,9 сая төгрөгийг, эмийн тусламжийн зардалд 1,2 сая гээд нийт 4,1 сая төгрөгийн зардлыг шийдэж өгөв.


Аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасан: “Улсын онцгой комиссоос өгч байгаа өвс тэжээл эзэндээ хүрч байгаа эсэхийг хянах, малын тарга хүчийг асуух, сумдын аль багуудад илүү цас орж, өвөлжилт хүндэрсэн байгаа эсэх, отор нүүдэл гээд газар дээрээ нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг нарийн болгож цаашид ямар арга хэмжээ авч ажиллахыг тодорхой болгож ирнэ” гэсэн үүрэг даалгаврыг ажлын хэсгийнхэнд өгөв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%