Сургуулийн өмнөх насны хүүхдийг Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор " Замын хөдөлгөөн-Цагаан толгой-2017" тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б. Гансүх, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О. Одхүү нар оролцсон байна.
