Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМАГ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛОВ

2017-02-14

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 14-ний өдөр хуралдаж аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026 баримт бичгээ баталлаа. Улсын хэмжээнд Хэнтий аймаг энэхүү баримт бичгээ батлуулсан анхны аймаг гэгддэг бол Архангай аймаг хоёр дахь аймаг болж байгаа юм. Аймгийн хөгжлийн дунд, урт хугацааны баримт бичгийг батална гэдэг нь тухайн аймаг тэр хугацаанд тогтвортой хөгжинө гэж үздэг.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, “Өнөөдрийн баталсан энэхүү баримт бичиг нь дэлхий нийтийн чиг хандлагатай уялдаж ногоон эдийн засаг, байгаль орчинд халгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт эдийн засгийг бий болгох чиглэлд тодорхойлогдсон баримт бичиг боллоо. Цаашид аймаг, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд энэхүү тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангах, энд туссан бодлогын чанартай ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд эдийн засаг, хөрөнгө санхүүгийн чиглэлд төвлөрч ажиллах болно” гэдгийг онцлон хэллээ.

Энэхүү тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026 бодлогын баримт бичиг нь тогтвортой нийгмийн хөгжил, тогтвортой эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжил, тогтвортой засаглал гэсэн дөрвөн үндсэн чиглэлд боловсруулагдаж, нийт 44 зорилт бүхий 70 дэд зорилттойгоор хэрэгжинэ ээ.
Архангай аймаг тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигтэй болно гэдэг нь аймагт хөрөнгө оруулалтууд, ялангуяа зорилтуудаа хэрэгжүүлэхэд олон улс, хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалтуудыг татах боломж гарч ирж байгаа юм. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тогтвортой хөгжлийн бодлоготой уялдсан учраас цаашид Архангай аймаг тогтвортой хөгжлийн манлайлагч, тэргүүний аймаг болох зорилготой байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%