Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017-02-14

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 2 сарын14-ний өдөр хуралдлаа. Хурлаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь аймгийн аварга малчин, аймгийн аварга тариаланч, фермерийг шалгаруулах тухай байлаа. Сумдаас нийт 105 малчны материал ирснээс аймгийн аварга малчин 102, аймгийн аварга тариаланчаар 2, аймгийн аварга фермерээр нэг хүнийг шалгарууллаа.

МУ-ын Засгийн газрын 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн 202 тоот “Журам батлах тухай” тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолын дагуу “Улсын сайн малчин” гэдгийг “Улсын аварга малчин” болгож өөрчилсөн. Энэ тогтоол гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргын “Журам батлах тухай” захирамж гарч “Аймгийн аварга малчин”-гаа шалгаруулсан юм.

Дараагийн хэлэлцэх асуудал нь хаврын бүсийн хурдан морины уралдааны тов тогтоолгох тухай байлаа. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Гуравдугаар асуудал нь аймгийн алдарт уяач цолоор шагнуулахаар нийт 22 уяачийн нэр орж ирснийг баталсан юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%