Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАН БОЛЛОО

2017-02-16

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын санаачилгаар “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” сэдэвт Ахмад настны Үндэсний чуулганыг энэ сарыын 10, 11-ний өдөр зохион байгуулжээ.

Энэхүү чуулган нь ахмадуудын дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй нийтлэг асуудлыг хөндөн ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар ахмад настнуудын өөрсдийнх нь оролцоотойгоор олон талаас нь шүүн хэлэлцэх боломж олгосон. Үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулсан Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон бусад яам, газруудын төлөөлөл оролцжээ.

Чуулганы хоёр дахь өдөр Монголын Ахмадын холбооны ээлжит 7-р чуулган боллоо. Чуулганаар “Ахмад настны тухай” хуулийг судалж хэрэгжүүлэх, сурталчилан таниулах ажлыг зохион явуулахыг чухалчилав. Мөн Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй, ерөнхийлөгчөөр Ц.Сүхбаатарыг дахин улируулан сонгосон байна.
Энэ арга хэмжээнд Архангай аймгаас 15 ахмад төлөөлөгчөөр оролцож, саналаа илэрхийлжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%