Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГ ЦАХИР СУМААС ЭХЛЭВ

2017-03-13

Монгол улсын Засгийн газрын шийдвэр, аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын зорилт, хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төрийн захиргааны болон нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зөвлөгөө өгөх чиглэлээр аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн удирдамж гарсан. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид бөгөөд төрийн захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, хууль эрхзүй, архив, санхүү, төрийн сан, татвар, иргэний бүртгэл, хүнс хөдөө аж ахуй, газар зэрэг чиглэлүүдээр 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 13-17 өдрүүдэд Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумдад ажиллана.

Эхний сум болох Цахирт энэ сарын 13-ны даваа гаригт ажиллалаа. Цахир сумын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг төсөвт байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Төрийн байгууллагуудад гарсан нийтлэг зөрчил нь албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөөгүй, зориулалтын архивын өрөө тасалгаагүй, дотоод сүлжээний Able программыг ажиллуулаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны хууль бус шийдвэр гарсан, орлого бүрдүүлэхэд оролцдог албан хаагчдын уялдаа холбоог сайжруулж ажиллах гээд төрийн албан хаагчдыг ажилдаа эзэн болж хариуцлагатай ажиллаж, ажлаа сайжруулах, санхүүгийн хэмнэлт гаргаж ажиллах тал дээр анхаарч ажиллах талаар заавар зөвлөгөө өглөө.

Дараа нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сумын иргэдтэй уулзаа. Уулзалтаар ЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. ЗГ-ын хөтөлбөрөөс ажил болоод явж байгаа малчдын тэтгэврын насыг 5 жилээр наашлуулах, тэтгэврийн зээлийн хүүг 18 байсныг 15 болгосон гээд бусад мэдээллүүдийг өглөө. Мөн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” зорилтын хүрээнд олон ажлууд хийгдэх бөгөөд Архангай аймгийг 4 бүс болгож аль бүсэд нь ямар үйлдвэрийг бий болгож болох вэ, түүхий эдийн олдоц, хэдэн хүнийг ажлын байраар хангаж болох вэ зэргийг судалж байж үйлдвэржүүлнэ гээд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хийгдэх ажлуудын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Цахир сум өөрөө Гэсэр ламаараа дамжуулан аялал жуулчлалыг бий болгож, орон нутгийн орлого болон нутгийн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх боломж гарцууд олон байгааг хэллээ.


Харин Цахир сумын иргэдийн зүгээс малчдын НДШ-ын нөхөн төлөлт, орон нутгийн ТВ-ийг сумдад гаргах боломж, малчдыг хөдөлмөрийн дэвтэртэй болгож өгөөч, эмнэлгийн асрагч нарын орон тооны болон цалингийн асуудлыг шийдүүлж өгөх зэргийг асууж, хүсэлтээ тавьж байлаа. Өнөөгийн нөхцөл байдлаар бол Цахир суманд нэн тэргүүнд эмнэлгийн шинэ байр яаралтай хэрэгтэй байгааг сумаараа хэлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%