Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГ ХАНГАЙ СУМАНД АЖИЛЛАВ.

2017-03-14

Хангай сумын төсвийн байгууллагуудаар ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар явж танилцлаа.

Хангай сумын хүүхдийн цэцэрлэгээр орлоо. Тус цэцэрлэг нь 16 багш, ажилчидтай, 100 хүүхдэд СӨБ олгож байна. Тулгамдаж байгаа зүйл нь цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгатай болох тухай хүсэлт байлаа. Мөн 14 ширхэг усан болон импра халаалттай учраас цахилгааны зардал өндөр гардаг тухай учирласан юм.

Дараа нь Соёлын төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Дараагийн байгууллага нь эмнэлэг байлаа. Эмнэлэгт тулгамдсан асуудал нь уурын зуухны тогоо, гүний худгийн асуудал байлаа.

Сургуулийн тухайд ирэх 6-р сараас шинэ байрандаа орно. Харин 2012 оноос эхлэн баригдаж, 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа 75 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтанд оруулж өгөх тухайд холбогдох байгууллагуудад хэлж, ярьж өгөхийг хүслээ.



Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн удирдлага, хамт олны зүгээс 100 хүүхдийн зориулалтын шинэ барилгатай болох тухай санал хүсэлтээ шат шатны байгууллагуудад хүргүүлжээ.
Тус сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга нь 2012 онд ашиглалтанд орсон ч 2013 оны хавраас эхлэн хөрсний цэвдгээс шалтгаалан хана, хаалга, шал хэсгээрээ хагарч цууран үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болж, 2014 онд МХГ-ын бүрэн ашиглахыг хориглосон акт гарчээ. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд хоёр гэрт хүүхдээ хүлээж авч СӨБ-ыг олгож эхлэсэн байна.

2016-2017 оны хичээлийн жилээс сумын соёлын төвийн хоёрдугаар давхрын 6 өрөөг ашиглан 100 хүүхэд авч, СӨБ олгож байна. Харин дулааны асуудлыг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 4.5 сая, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2 сая төгрөг шийдвэрлэж өгснөөр тус цэцэрлэг усан болон импра халаалт авч дулаанаа шийдсэн байна. Дулаанаа шийдсэн ч цахилгааны зардал сардаа 1500000-1600000 төгрөгийн зардал гарч байгаа нь төсөв багатай байгууллагад хүндрэлтэй байгааг цэцэрлэгийн удирдлага хэлж байлаа.

Хангай суманд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 305 хүүхдээс 100 хүүхэд хамрагдаж байгаа юм байна. Хэрэв шинэ цэцэрлэгтэй болж гэмээнэ хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэх боломж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Г.Сүрэнхорлоо хэлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%