Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗДТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ТАРИАТ СУМАНД АЖИЛЛАЛАА

2017-03-15

Ажлын хэсэг 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шалгаж, зөвлөн туслахаар ирсэн мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сумын ЗДТГ гэсэн газруудад чиглэл чиглэлээрээ үзлэгээ хийж байна. Харин аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар төсөвт байгууллагуудаар явж нөхцөл байдалтай танилцлаа. Ерөнхийдөө Тариат сумын төсөвт байгууллагуудад тулгамдсан гэх асуудал бага байна. Цэцэрлэгийн тухайд одоо барилга нь 1984 онд ашиглалтанд орсон бөгөөд одоо дээврээс тусаал ус гоожих, цонхноосоо сийгэх асуудлууд байгааг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байна. Харин эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай зүйл нь рентгэн аппарат гэдгийг ЭМТ-ийн дарга хэллээ. Мөн эмнэлгийн хойшоо харсан вакум цонхнуудын цанталт их, ус их урсдаг бөгөөд үүнийг засаж сэлбэх боломж хэр байдаг тухай, мөн гэрлийн монтажны асуудал байгааг хэлж байлаа.


Аймгийн Засаг даргын нэрэмжит хянан шалгаж, зөвлөн туслах үйлчилгээний үр дүнгийн хурал Тариат сумын ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг энэ хурал дээр хэлж заавар зөвлөгөө өгсөн юм.

Шалгалтаар сумын Засаг дарга, тамгын газрын дарга хоёрын үндсэн ажил холилдож, төрийн үйлчилгээний ажилчдыг ажилд авахдаа ЗДТГ-ын даргын тушаалаар биш сумын Засаг даргын захирамжаар авсан байгааг залруулж хэллээ. Байгууллагуудын дарга нар ажилтан авахдаа түр тушаалаар авсан байгаа нь шалгалтын явцад гарсныг хэлж, ийм тушаал дээр заавал хугацаа зааж өгөхийг, зарим газар нь цалингийн сангаас илүү гарсан орон тоотой байна гэдэг нь тушаалуудаас харагдсан бөгөөд ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлтийг шинэчлэн гүйцээхийг Тариат сумын төсөвт албан байгууллагуудын дарга нарт чиглэл болголоо. Харин МУЗГ болон аймгийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт харьцангуй сайн гэж дүгнэгдсэн ба ТАХ бүрийг ЗГ, аймаг, сумынхаа бодлогын баримт бичгүүдийг сайн судлахыг даалгасан юм.


Тариат сумын төрийн үйлчилгээний албан хаагчиддтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтууд тодорхойгүй, үүнийг шинэчлэн баяжуулах, гэрээг тодорхой дүгнэж байхыг, ТАХ-дын тогтвор суурьшилтай ажиллах тал дээр анхаарах зэргийг ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж хэлэв.
Санхүүгийн талаас төсвийн орлогыг оны эхнээс заавал жигд ханган биелүүлэх, албан хаагчдын уялдаа холбоог сайжруулах, орлого биелүүлэх чиглэлийг гэрээнд нь тусгаж өгөх, 2017 онд ямар нэг өр авлагагүй ажиллах, төсвийн хэмнэлтийн горимд ажиллах, төсвийн мэдээ тайланг хугацаанд нь өгч байх зэрэг үүрэг чиглэл, зөвлөмжийг СТСХ-ийн дарга Ж.Мөнхбат хүргэлээ. Төгсгөлд нь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид ТАХ-ыг ёсзүйтэй, сахилга баттай, ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг онцлон хэллээ.

Ингээд оройны 18.00 цагаас Тариат сумын ард иргэдтэй аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан уулзаж, МУЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийнхаа хөгжлийн хэтийн төлөв, үйлдвэржилт, МАА-н чиглэлээр хийгдэх ажлууд, аялал жуулчлал, ахмадууд руу чиглэсэн ажлууд болон тэдний нийгмийн хамгааллын тухай, боловсрол, эрүүл мэнд, оюутны зээлийн сан, эмнэлгийн мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Иргэдийн зүгээс ч аялал жуулчлал, ахмадууд, малчид, эрүүл мэндийн чиглэлээр олон асуулт асууж, хариулт авсан юм.






Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%