Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ӨГИЙ ЦОМ - 2017" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-03-27

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах “Өгий цом 2017” тэмцээн 3 сарын 25, 26-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр боллоо. Тэмцээнд жилийн жилд 50-60 тамирчин оролцдог байсан бол энэ жил 25 багийн 125 тамирчин оролцсон юм. Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд баг бүр 250,000 төгрөгийн мандатыг Өгийнуур сумын ЗДТГ-аас авдаг. Энэ мөнгө нь сумандаа татвар хэлбэрээр үлдэж Өгийнуурыг хамгаалах ажилд зарцуулагддаг байна.
“Өгий цом” тэмцээн нуурын загасанд ямар нэг хор хөнөөлгүй, байгальд ээлтэй байдлаар загасаа барьдгаараа бусад тэмцээнүүдээс онцлог. Өөрөөр хэлбэл, 2-3 сэртэнтэй дэгээ хэрэглэхгүй гэсэн үг. Үүний дараа барьсан загасаа жинлэж, уртыг нь хэмжчихээд буцаад нууранд тавьж, хэн хамгийн том, их жинтэй загас барьсан нь аварга болдог журамтай. Энэ жилийн тэмцээн нь олон улсын жишигт хүрч загасчдын аваргыг шалгаруулсан юм.

Өвлийн загасчлалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оноос Монголын спорт загасчлалын холбоо, “Өгий” сан, Өгийнуур сумын ЗДТГ, Орхон голын сав газрын захиргаа хамтран 4 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ жилийн өвлийн загасчлалын улсын аваргаар багийн төрөлд Улаанбаатар клубын баг тамирчид тэргүүлж аваргын цомын эзэд болсон бол ганцаарчисан төрөл УБ хотын Хурд клубын тамирчин авсан юм. Харин хамгийн том загас буюу 1415 гр, 60 см урттай цурхайг Улаанбаатар клубын тамирчин н.Хэрлэнбаяр авч багийн дүнг нэмсэн байна.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, байгальд ээлтэй спорт загасчлалыг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүссэн юм.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%