"Сүхбаатар -75" Бүх ард түмний урлагийн наадмын зүүн бүсийн сумдын нээлтийн ажиллагаа 5 сарын 08-ны өдөр Сүхбаатар суманд болов. Энэхүү арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Б. Гансүх, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч И. Батсүх, Аймгийн Засаг даргын зөвлөх Д. Амарбаясгалан, Аймгийн Засаг даргын орлогч Т. Мөнхболд , НБХ-ийн дарга Д. Баасандорж нар оролцлоо. Тус үйл ажиллагаанд Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Халзан сумдаас урлагийн авъяастнууд ирж 2 өдөр болох энэхүү арга хэмжээнд амжилттай өрнөж байна.
