Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МУ-ын ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ СҮХБААТАР АЙМАГТ

2017-05-12

Энэтхэгийн Засгийн газраас 2016-2017 оны Өвөлжилтийн хүндэрлийн даван туулахад Сүхбаатар аймгийн ард иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Халзан суманд боллоо. Энэ хүү тусламжид Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, сумын цэцэрлэгийн хүүхдийн орны бүрэн хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, спорт тоглоом, гал тогооны тоног төхөөрөмж, сургуулийн дотуур байрны багц, түргэн тусламжийн авто машин зэргийг гардууллаа. Уг арга хэмжээнд Энэтхэг улсын элчин сайд, МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишуун Ч.Улаан, Аймгийн Засаг дарга З.Энхтөр Аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх, Аймгийн засаг даргын зөвлөх Д.Амарбаясаглан, Халзан сумын засаг дарга н.Отгонбаатар, ИТХ-ын дарга У.Адьяахүү нар оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%