СҮХБААТАР АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХ ЦОЛЛООЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН АНХДУГААР УРАЛДААН.
Сүхбаатар аймгийн БТСГазраас санаачлан зохион байгуулж буй "АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХ ЦОЛЛООЧ, ТАЙЛБАРЛАГЧДЫН АНХДУГААР УРАЛДААН" болж байна. Энэхүү уралдаанд МҮБХ-ны Дэг, Жаягийн багийн гишүүд бөх цоллооч, тайлбарлагч нар оролцож шүүж байгаа юм. Мөн манай аймгийн гаралтай Улсын цоллооч, тайлбарлагч нарт аймгийн Засаг даргын "ХҮНДЭТ ЖУУХ" "БАЯРЫН БИЧИГ" гардуулан өглөө.