" Иргэддээ үзүүлэх эрх зүйн үйлчилгээг сайжруулж" гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлцгээе" 45 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ. Энэхүү аяныг Хууль зүй дотоод хэргийн яам, ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байна. Тус аяны үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Б. Гансүх, Цагдаагийн газрын дарга Т. Ганзориг, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О. Одхүү нар оролцлоо.
