Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АНУ-ын элчин сайдын яамны ажлын хэсэг аймагт ажиллав

2017-05-19

Энэ жил Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас Засгийн газрын зорилт, хөтөлбөрүүдийг орон нутгийн ард иргэдэд хүргэх зорилгоор Дундговь аймагт ажиллалаа. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф тэргүүтэй ажлын хэсэг аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, АНУ-ын Засгийн Газраас санал болгодог сургалт хөтөлбөрүүд болон суралцах нөхцөл боломж, соёл нийгмийн талаар мэдээлэл хийлээ. Мөн аймгийн БСУГ, Музей, Төв номын сан, ТХДЖТ, Тэнгэрийн Тэмдэг Хүүхдийн Театрын үйл ажиллагаатай танилцаж, МСҮТ болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаж, сургалт зохион байгууллаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%