Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Тэнгэрлэг гэр бүл"-ийг шалгарууллаа

2017-05-19

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн "Тэнгэрлэг гэр бүл"-ийг шалгаруулдаг уламжлалт арга хэмжээг 7 дах жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн “Оюунлаг гэр бүл”-ээр Говь-Угтаал сумын Ц.Төмөрбаатарын гэр бүл, “Бүтээлч гэр бүл”-ээр Адаацаг сумын Г.Цогнэмэхийн гэр бүл, “Өнөр гэр бүл”-ээр Гурвансайхан сумын Б.Алтангэрэлийн гэр бүл, “Спортлог гэр бүл”-ээр Сайнцагаан сумын Т.Эрдэнэсүхийн гэр бүл, “Авъяаслаг гэр бүл”-ээр Дэлгэрцогт сумын Л.Баасан нарын гэр бүл тус тус шалгарлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%