АЛДАРТ -ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 115-р зарлигаар Сүхбаатар аймгаас 1-р одонгоор 6 эх, 2-р одонгоор 139, бүгд 145 эхчүүдийг шагнасан байна. Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-аас 05 сарын 31-ны өдрийн 15 цагаас " Алдарт-Эх" одон гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд Баруун-Урт сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцож " Алдарт-Эх"-ийн одон болон Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан зарим иргэдийг шагнасан шагналыг гардуулав. Баруун-Урт сумаас " Алдарт-Эх" одонгоор 37 эхчүүд шагнагдсан байна.