Аймгийн ИТХ-ын IY хуралдаан 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 15 цагаас аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 96,8 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц. Алтансүхийн өргөдлийг хэлэлцэж тогтоол гаргах, П. Мөнхжаргалын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх, 2017 оны төсвийн тодотголын тухай, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон Зохион байгуулалтын тухай гэсэн 6 асуудал хэлэлцэн 5-н тогтоол , шийдвэр гаргав. П. Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчдийн 93,5 % -н саналаар зөвшөөрсөн шийдвэр гарч, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх явцад оролцсон төлөөлөгчдийн 50% -ийн саналаар уг асуудлыг дахин хянан шийдвэрлэхээр болов. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, төлөөлөгч Ц. Хүрэлбаатар, Ж. Цээсүрэн, Ч. Ганзориг нарыг 96,8 хувийн саналаар батлав. Хуралдааны төгсгөлд зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Аймгийн ИТХ-ын даргад Б. Мөнхбатыг 56,2 %-ийн саналаар баталсан шийдвэр гарсан байна. Хуралдаан шөнийн 01 цаг 11 минутанд өндөрлөв.
