Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-06-06

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар хуралдаан 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 11.00 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд болов. Хуралд ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн М. Отгонжаргал оролцож дараахь танилцуулга хийлээ. Үүнд : ХЗДХЯ, аймгийн ГХУСАЗ салбар зөвлөл , Цагдаагийн газар хамтран Баруун-Урт суманд 2017 оны 06 сарын 05-нд зохион байгуулсан " Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, байгууллага иргэдийн оролцоог сайжруулъя"сэдэвт зөвлөгөөнд оролцсон талаар , Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх талаар Сүхбаатар аймагт зохион байгуулж буй ажилд хийсэн шалгалтын талаар, Аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлийн ажлыг шалгасан талаар  мэдээлэл хийлээ. Мөн ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-өөс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл хийж , аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлөөс цаашид анхаарч ажиллах талаар чиглэл өглөө. Аймгийн ГХУСАЗ салбар зөвлөлийн гишүүдтэй харилцан ярилцлага зохиож , тэдний санал хүсэлтийг сонсов.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%