МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-аас НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт өчигдөр боллоо. Тэрээр 17:00 цагт Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж Намын гишүүд дэмжигчидтэйгээ Их жанжны талбай дээр мэндчилж,дараа нь Аймгийн ИТХ-ын даргын өрөөнд саатан шинэхэн хурлын даргад баяр хүргэн, амжилт хүслээ.Үүний дараагаар Нэр дэвшигч иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.