Аймгийн МХГазар, ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр " Нэн түрүүнд ХАБ-2017" бага хурлыг 06 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд анх удаа зохион байгуулав. Бага хуралд : Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат, Аймгийн Засаг даргын орлогч Т. Амарбаатар болон аймаг орон нутгийн удирдлагууд , төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, уул уурхай, барилга, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа үйлчилгээний салбарынхан зэрэг 80 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж, " Хунша и жань" ХХК, " Бадмаараг хаш"ХХК, " Эм эл цахиурт овоо" ХХК, " Эрдэнийн босго" ХХК -иуд идэвхийлэн оролцсон байна. Бага хурлын үеэр олон сэдвийг онцлон ярилцаж, санал, асуулт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн чухал арга хэмжээ болов. " ХАБЭА-н удирдлагын тогтолцоо эздийн гүйцэтгэх үүрэг оролцоо" , " Хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага" , "Тоосжилттой холбоотой шинээр батлагдсан стандарт", "ХАБ-ын бодлого хэрэгжүүлж буй ажлууд" зэрэг сэдвүүдээр илтгэл , танилцуулга хийсэн нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
