Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДАВ

2017-06-14

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал 2017 оны 06 сарын 13-ний  өдрийн 10цагт  хуралдав. ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар : Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах тухай, Хадлан бэлтгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих журам батлах тухай , Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медальд тодорхойлогдсон иргэдийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан байна. Сүхбаатар аймагт 2017 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Засгийн газрын тогтоол бүхий Зүүн бүсийн хурдан морины уралдаан болохтой холбогдуулан Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг 07 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулахыг аймгийн Засаг дарга / З. Энхтөр/-д зөвшөөрсөн шийдвэр гарсан байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%