ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ
Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч,ерөнхий консул Габриела Спирли холбогдох албаны хүмүүсийн хамтаар Сүхбаатар аймагт ажиллаж, тус агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн явц,үйл ажиллагаатай танилцлаа.Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга З.Энхтөр ИТХ-ын дарга Б.Мөнхбат болон бусад албаны хүмүүстэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.