АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ
Аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн Хурал 2017 оны 7- р сарын 24 нд хуралдав. Хурлаар : Баруун-Урт суманд хүүхдийн 11-р цэцэрлэг байгуулах тухай, Хөрөнгө хувьчлах тухай , Хүнс, Хөдөө аж ахуйн газраас Мал аж ахуйн албаны дарга н. Мөнхбаярын танилцуулсан " Зөвшилцөх санал хүргүүлэх тухай" , Төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэдийг уламжлах тухай болон бусад асуудлуудын талаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргав.