Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-07-27

         Их түүх, эрмэг хурдан хүлгийн өлгий нутаг, эрхэм хүндэт Сүхбаатарчууд та бүхэндээ Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, аймаг байгуулагдсаны 75, Баруун-Урт сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн халуун мэндийг аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.  Бид бүхний дэлхий нийтэд гайхуулах бахархал болсон Үндэсний их баяр наадам маань Зүүн бүсийн хурд шалгаруулах наадамтай зэрэгцэн зохион байгуулагдаж , энэхүү их баяр наадмаа Сүхбаатарчууд ажлын амжилт , шинэ бүтээн байгуулалт , төрөлх хотынхоо өнгө зүсийг сэргээн гоёсон сайхан амжилтуудаар угтаж байгааг бахархан тэмдэглэж байна.
          Үндэсний баяр наадам маань олон зууны тэртээгээс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч , сүлд хийморь, Монгол түмний их соёл, эв нэгдэл, энх амгалан амьдралын баталгаа болж , тусгаар тогтнол , бүрэн эрхээрээ бахархах, үндэсний их өв соёлоо дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх бэлэгдэл болж ирсэн билээ.
          Аймаг орон нутаг , Баруун-Урт хот маань улам бүр төгөлдөржин хөгжиж ,орчин үеийн шинэ хот болох бааз сууриа тавьж, ажилсаг ард түмэн маань мэрийн хөдөлмөрлөж байна. Үүний тод илрэл болж аймгийн иргэдээс ажлын амжилт , гавъяа зүтгэлээ үнэлүүлэн түүхт ойнуудын баярын өмнө 4 хүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 21 хүн Алтан гадас одонгоор , 25 хүн Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнуулж , аймаг орныхоо нэр сүрийг  улс даяар дурсгалаа.
         Наадмын маргааш намар гэдэг ардын мэргэн үгийг хүн бүр санаж, их баяр цэнгэл  наадмаасаа бүтээлч санаачилга , бахдам хөдөлмөрийн их эрч хүчийг авч дараа дараагийн ажилдаа орох их үйл биднийг хүлээж байна.
          Жанжин Сүхбаатар, алдарт хурдан хүлгүүд , их дархчуудын ур ухаанаар овоглосон Сүхбаатарчууд та бүхэн маань хүчит бөхчүүд нь уран мэх, хүч бяр нь багтаж ядсан , шандаст хүлгүүд нь хурц хурдан , эрхий мэргэн  харваачид нь цэц мэргэн байж хотол олон , ахан дүүсээрээ сайхан наадаарай,

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%