Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт 8-р сарын 2-4-ний өдрүүдэд болов.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 06 -р сарын 02-ны өдрийн " Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай" тогтоолын дагуу УИХ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүхбаатар аймагт ирж ажиллав. Хэлэлцүүлэг бүх сумдыг оролцуулан 2 үе шаттай Баруун-Урт, Дарьганга сумдад явагдсан байна. Баруун-Урт суманд Асгат, Сүхбаатар, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт , Баруун-Урт сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга,Багийн Засаг дарга, Багийн ИНХ-ын дарга, албан газар, агентлагийн дарга нар болон иргэдийн төлөөллийг өргөн оролцуулсан сургал, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
