Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХИ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2017-08-08

  " Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай " тогтоолын дагуу  УИХ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумдад бүх   сумдаас төлөөлөл оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Сургалтанд хамрагдсан сумдын удирдлагууд сумдад мөн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдээс санал асуулгын хуудсаар саналыг авч нэгтгэн боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх юм байна.  Дарьганга суманд 8-р сарын 4-нд   болсон сургалт, хэлэлцүүлэгт  Наран, Онгон, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, Иргэдийн  төлөөлөл , Дарьганга сумын удирдлагууд болон албан газрын дарга, Иргэдийн  төлөөлөл оролцлоо . Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс асуулт  асууж, санал бодлоо илэрхийлэв. Иргэдийн асуултанд УИХ-ын Хууль зүйн ажлын албаны зөвлөх П. Амаржаргал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л. Лхагвасүрэн нар хариулт өгөв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөв.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%