Сүхбаатар Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Аймгийн Засаг даргын орлогч
Т.Мөнхболд, Нийгмийн бодлогын хэлтэс , Сүхбаатар хөгжил ҮТП, МСҮТ, Хот тохижилт
ОНӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын
хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн Гол
аймгийн дарга удирдлагуудтай уулзаж хоёр аймгийн олон талын хамтын ажиллагааг
сайжруулах, Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх талаар санал бодлоо солилцлоо.
