Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн Гол аймаг хоорондын хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтанд Шилийн Гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай тэргүүтэй арван хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөгчид оролцож хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, санамж бичигт гарын үсэг зурж, цаашид нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах нөхцөл боломж байгааг онцлов. Аймгийн Засаг дарга З.Энхтөр тавьсан илтгэлдээ Сүхбаатар аймаг Шилийн Гол аймагтай бүхий л салбарт хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм.Тухайлбал: Эрүүл мэндийн салбарт 300 ортой уламжлалтын эмнэлэгийг ашиглалтанд оруулах, зам тээврийн салбарт Бичигтийн боомтыг жишиг боомт болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр малчдыг туршлага судлуулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортонд гаргах,байгаль орчны чиглэлээр Баруун-Урт хотыг ногоон бүс болгон хөгжүүлэх, Шилийн гол аймгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, онлайн худалдааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломж байгааг дурьдав. Улмаар аймгийн засаг дарга З.Энхтөр, Шилийн Гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай нар хамтын ажиллаганы санамж бичигт гарын үсэг зурлаа.
