Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийсэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн зочид төлөөлөгчдийг угтах ажлыг аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар, ИТХ-ын ажлын алба зохион байгууллаа. Хүндэт зочдыг Монгол малчны амьдрал ахуй болон унага тамгалах, эмнэг сургах, нум сум харвах зэрэг монгол ахуйн ёс заншилтай танилцуулж, Монгол үндэсний зоогоор дайлж хүндэтгэл үзүүлсэнд зочид төлөөлөгчдийн сэтгэгдэл өндөр буцлаа.
Энэ үеэр Шилийн Гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай Сүхбаатар аймгийн ҮТП, Усан спортын төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хоёр сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийллээ.