Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов

2017-09-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 6-р хуралдаан 2017 оны 09 сарын 19-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж батлав. Үүнд:
1. Ажлын цаг эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай - Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10-р тогтоолыг хүчингүй болгож ажлын цагийг 08.00 цагт эхлүүлэхээр шийдвэрлэв.
2. Иргэний зөвлөл байгуулах тухай - Иргэний зөвлөлд Ц.Лхагва, Ц.Сугир, Ё.Дашням, О.Гавийсүрэн, Д.Чандмань нарыг сонгож томиллоо.
3. Зөвшөөрөл олгох тухай - Сайхан-Овоо сумын Гүндүжинбаалин хийдэд үйл ажиллагаа явуулах 3 жилийн зөвшөөрөл олгов
4. Менежментийн төлөвлөгөө дэмжих тухай - 2017-2022 он хүртэл хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлав.
5.Хөрөнгө данснаас хасах, зарим хөрөнгө бүртгэх тухай

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%