Монгол улс, төрөлх аймгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй
хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу халуун нас, ухамсарт амьдрал, өөрийн хүч
хөдөлмөр, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан аймгийн нийт ахмадууддаа “Олон улсын
ахмадын” 27 дахь өдрийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, урт нас, амьдралын
сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Уламжлалт ёс заншил, Монгол ёс жудаг, Монгол хүний сайн
сайхан чанар бүхнийг сэтгэлдээ шингээсэн ахмад үеийнхээ хийж бүтээсэн, үлдээж
хоцроосон их өв соёл, бүтээлцсэн түүхийг хойч үе мартаж үл болох билээ.
Та бүхэн маань урт удаан насалж, залуу үедээ мэргэн
сургаалаа хайрлан ач буян чинь дэлгэрч явах болтугай.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат
