БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР
Аймгийн боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын дэргэдэх боловсрол, соёлын асуудал эрхэлсэн байгууллага юм.
ТҮҮХЭН ТОВЧОО
Сүхбаатар аймаг 1942 онд Дорнод, Хэнтий аймгаас тасарч Жавхлант шарга аймаг нэртэйгээр байгуулагдахад аймгийн яам /захиргаа/ нь 5 хэлтэстэй байсны нэг нь Гэгээрлийн хэлтэс юм. Аймгийн сургалт заах аргын кабинет 1958-1959 оны хичээлийн жилд байгуулагдсан байна. Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1959 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар захирамжаар Сургалт заах аргын кабинет-ын эрхлэгч, мэргэжилтэн нарыг томилсон байна.
· 1959-1970 он Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет
· 1970-1980 он Сургалт заах аргын кабинет
· 1983-1994 он Судалгаа арга зүйн төв
· 1994-2003 он Боловсрол, соёлын төв
· 2003-2013 он Боловсрол соёлын газар
· 2013-2016 он Боловсролын газар
· 2016 оноос Боловсрол, Соёлын газар гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2017 оны хичээлийн жилд Сүхбаатар аймагт ЕБС-ийн бүрэн дунд боловсролын 9, суурь боловсролын 7, бүгд 16 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.381 бүлэгт 10764 хүүхэд суралцаж, 1021 хүн ажиллаж байгаагаас 549 буюу 53,7 хувь нь үндсэн багш байна.Хамгийн олон сурагчтай нь Баруун-урт сумын 1-р бүрэн дунд сургууль 1616 сурагчтай байна.
2017 оны хичээлийн жилд Сүхбаатар аймагт 24 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
